Сургамж, бодол, ухаарал

2013-03-06

Амжилт ба Алдар нэр


 “Хүн өөрийн амьдралыг дээшлүүлэх гэсэн дур хүслээ хэзээ ч хаяж чаддаггүй” гэдэг. Би ч бас бусдын адил  өдөр, цаг, хором тутамд амьдралаа зөвхөн дээшлүүлэхийг чармайгаад зогсохгүй утга учиртай, баяр баясгалантай, алсын хараатай цогцлоохын төлөө эрчимтэй ажиллаж, тууштай тэмцэж байна. Амьдрал утга учиргүй, угтах зорилгогүй тусмаа зовлон зүдүүртэй, хүнд бэрх байдаг гэдгийг бусдыг харж, сонсож ойлгосон.  Амжилтанд цагаан эсгий, улаан хивс дэвссэн замаар шулуухан алхсаар хүрч очно гэж амар хялбар төсөөлбөл алд дэлэм алдана. Асар их саад тотгорыг даван туулж, хөлөө холгож, хөлсөө урсгаж байж амжилтын хаалганы бариулаас атгана.. Би хувьдаа амжилт гэдэг таны, бидний өдөр тутмын үр дүнтэй ажил, хичээл зүтгэлийн нийлбэр гэж ойлгодог.

    Амжилт гаргахад хувь хүний төлөвшил, эрдэм мэдлэг, боловсрол бас болоогүй тэсвэр, тэвчээр шууд холбоотой.Тэсвэр, тэвчээр гэдгийг яагаад дурьдаж байна гэхээр л саад тотгорыг даван туулахад зөвхөн тэсвэр, тэвчээр чинь тусална гэдгийг ойлгосон. Миний амьдралд ч тэсвэр, тэвчээр гаргах шаардлага үе багагүй тохиолдсон болохоор тэр. Тэсвэр, тэвчээр гаргана гэдэг өөрийгөө ялахыг хэлж байгаа хэрэг. Өөрийгөө ялах зориг хүч, сэтгэлийн тэнхээ дутдаг. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялж, амжилт олно. Өөрийгөө ялсан өчүүхэн бага ялалт бүхэн бие болоод оюуныг шинэ эрч хүчээр сэлбэнэ. “Өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй”. Юуны төлөө энэ ажлаа хийж байгаагаа лавтай мэддэг, өөрийн үйл хэрэгт өчүүхэн ч эргэлзэхгүй итгэдэг хүн л ялалт байгуулна. Амжилтанд тэмүүлэхдээ өвчин, зовлонг тоохгүй нүдээ аниад урагшаа зүтгэх үе ч байдаг. Магадагүй бусад хүмүүст тэнэг зантай гэж дуудуулах байх.

Багагүй хөлс урсгасны эцэст алдар нэр, магадгүй эд хөрөнгийг ч олж болох юм. Алдар нэр, эд хөрөнгө хоёроос хамгийн үнэтэй нь алдар нэр байдаг юм. “Алдар нэр гэдэг бол тасрашгүй чармайлт” гэдгийг санаж явах шаардлагатай. Цэвэр алдар нэрийг юунд ч ашиглаж болно. Тийм учраас ямагт цэвэр алдар нэрийг хадгалж байхыг би хүсдэг. Нэр яруу найрагч Л.Өлзийтөгсийн “үзэхийн хязгаар ном” дээр гардаг гайхалтай бодит түүх бий.  Би ч чи ч энэ орчлонгоос явна. Миний гарт байгаа энэ цэцэг л үлдэнэ гэж нэг хүн хэлдэг. Мэдэж мөнх наслахгүй хорвоод зөв амьдарч, цэвэр алдар хүндээ үлдээх нь хүмүүн бидний үүрэг. 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 385 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 12965 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 2 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн