Сургамж, бодол, ухаарал

2013-02-06

Аймгийн 11 дэх засаг дарга, Гавьяат эдийн засагч Х.Хызырханы тухай

 Баян-өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар 1978 оноос 1989 онд ажиллаж байсан хүнийг Төлек овгийн  Хусбекийн Хызырхан гэдэг. Би 10 настайгаасаа эхлээд хажууд нь өссөн болохоор тэр хүний амьдрал ахуй, зарчим, ёс суртахууны тухай сайн мэддэг болсон билээ. 

  Тэр Баян-өлгий аймгийг удирдсан 11 дэх засаг дарга буюу тус аймгийн 73 оны түүхэнд хамгийн олон жил удирдсан хүн гэгээр 90-ээд оны хүмүүс сайн мэддэг.

    Тэр хүн тэсвэр, тэвчээртэй, ажилсаг хүн байсан гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна.

Х.Хызырхан 1933 онд чандмань уулын аймгийн Сагсай сумын Даяан гэдэг газарт төржээ. Бүрэн бус дунд сургуулийг төгссөний дараа Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1968 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуульд суралцаж төгссөн.

   Бүрэн бус дунд сургуулийг өлгийд суралцдаг байсан болохоор хөрш айлуудын ажлын хийж өгч, хэдэн кг гурил, сүү,ааруул авахын тулд амралтын өдрүүдэд Өлгий сумаас сагсай сум хүртэлх 30 км замыг явган туулж ирдэг байсан гэж дурсаж ярьдаг байсан.

“Анх улаанбаатар хотод сургуульд суралцахаар ирэхэд Зил-130 машинаар баян-Өлгийгөөс гараад 7 хоног явж байж Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед нэн ядуу айлын хүүхэд байсан болохоор 3 ширхэг ааруулыг 7 хоногийн хоол болгож байсан тухайгаа анх намайг оюутан болж явах гэж байхад хэлж байлаа” тэр үгийг сонсож байсан хүн болохоор оюутан байхдаа “цалинтай болох” зорилго тавьж орж ирсэн болохоор өөрийгөө болгочдог тэтгэлэг авчдаг байлаа.

Одоо үеийн оюутнууд 3 цагийн дотор Баян-өлгийгөөс Улаанбаатар хүртэл онгоцоор нисээд бууж байгаа. Цаг үе, амьдрал их өөрчлөгдсөн. Өлсөхийн зовлонг мэдрэх нь аливаа зүйлийг үнэлэх ухааныг суулгадаг гэж хувьдаа үздэг. 

 Ядуу айлын төмөрөөр оёсон цоорхой гутал, хувцастай, монгол хэл мэддэггүй. Сургуулийн дотуур байр, хоолны газарт явж байхад оюутанууд холхон сууж байдаг байсан гээд дурсаж ярьж байсан удаатай. Их хичээл, зүтгэл гаргаж сурсны эцэст 1 семестрийн дараа “Онц сурлагатан” болж Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан болсоноор амжиргаа нь сайжирч, шинэ хувцас хунартай болж байсан байна.

    Сургуулиа математикийн багш мэргэжлээр “Улаан Диплом”-тойгоор төгсөж,  Хөдөлмөрийн гараагаа анх багшлах ажлаар эхэлж, Улс төрийн боловсрол эзэмшсэний дараа аймгийн дарга болох хүртэлсургуулийн захирал, сумын засаг дарга , Хөдөө аж ахуйн нэгдэлийн даргаар ажиллаж байсан. Тэр үед засаг захиргааны анхан шатны нэгж-сумын дарга, нэгдлийн даргын  албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг байлаа. 1976 онд тус аймгийн намын хорооны 1 нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Хүрлээ тэр үед аймгийн дарга байсан А.Сарайг ажлаас нь өөрчлүүлж оронд нь Х.Хызырханыг томилуулсан гэдэг.

    Түүний дараагаар олон ч улс төрийн давалгаанууд болсон ч шударга, ажил хэрэг ч занг нь үнэлж албан тушаалд нь хэвээр үлдээсэн. Тэрээр нам, олон нийтийн байгууллагын их хуралд төлөөлөгчөөр оролцож, БНМАУ-ын Ардын Их хурлыг сонгох 10, 11 дүгээр сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдож байв.  Манай орны нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж нэг намын удирдлагад байхаа больсоноор 1990 онд тэтгэвэрт гарсан билээ.

Монгол улсын ерөнхийлөгч төрд зүтгэсэн хөдөлмөрийг нь үнэлж Баян-өлгий аймгийн 70 жилийн ойн баярын үеэр “Монгол улсын гавьяат эдийн засагч” болгосон билээ.                        

Төрсөн нутаг сагсай сумд амьдрах болсон үе буюу 1991 онд сагсай сумд миний бие төрсөн түүхтэй.

 Үргэлжлэл бий..., 

 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 281 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 12966 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 4 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн