Сургамж, бодол, ухаарал

2013-01-22

Банк, банк бус санхүүгийн байгууллага мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж эрсдэлээс хамгаалах нь

2012 оны Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл-Банкны эрх зүйн салбарын шилдэг илтгэл
Голомт банкны 2010-2011,2011-2012 оны тэтгэлэгт оюутан Көнбай овогтой Жархынбек 

Талархал

     Тус судалгааг хийхэд удирдаж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн  "Миний номын багш" Монгол Улсын гавьяат хуульч, Шинжлэх ухааны доктор С.Жанцан,   “Логос Адвокатс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч Л.Лхаасүрэн нарт гүнээ талархал илэрхийлье.

Судлах болсон шалтгаан

     Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эдийн засгийн асар их эргэлт, томоохон нийгмийн харилцаа бий болсон. Монгол Улсын эдийн засаг хөгжихийн хирээр эдийн засгийн эсрэг гэмт халдлага нэмэгдэж өөрөөр хэлбэл хууль бусаар ашиг орлого олох, түүнийг нуун далдлах арга улам нарийсаж цаашлаад төр, нийгэм, байгууллага, хувь хүний эдийн засгийн чадавхи, аюулгүй байдалд хор хохирол учруулахаар завдаж байна.

   2009 онд монголын томоохон арилжааны банк дампуурч хэвлэлийнхэн Анод банк Монгол дахь мөнгө угаах төв байв уу! гэх нийтлэл ар араасаа гарч улмаар хамгийн сүүлд 2012 оны 3 сард Беларусын иргэн Голомт банкаар дамжуулан мөнгө угаасан” гэх  мэдээлэл олон нийтэд тархсан билээ.

      Тиймээс мөнгө угаах нь эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай болох нь маргашгүй үнэн юм. Хууль бус мөнгө гаднаас орж ирсэн бол зорилгодоо хүрээд гэнэт орж ирсэн шигээ гэнэт буцаад гарна. Их хэмжээний мөнгө гэнэт орж ирээд гэнэт гарах нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэж болох юм. Үүний зэрэгцээ олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртэлх арга хэмжээг гадны орнууд авч болох юм. Хууль бус мөнгө дотоодынх бол энэ нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударга өрсөлдөөнийг үгүй хийх, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж монополь байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дутуу хөгжсөн орнуудыг мөнгө угаагчид ашиглах эрсдэл өндөр юм.

Манайх шиг жижиг эдийн засагтай улс оронд хөрөнгө оруулалт, мөнгөний хэрэгцээ их байгаа нь ойлгомжтой. Тэр ч хэмжээгээр банкуудад хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтыг дэмжих сонирхол их байгаагийн зэрэгцээ банкаар дамжиж байгаа орлого, хөрөнгийн цаад эх үүсвэр, бизнесийн мөн чанарын талаар сонирхох, судлах хэрэгцээ байхгүй мэт ойлгосоор удлаа. Гэтэл энэ байдал нь эргээд санхүүгийн системийн найдвартай, тогтвортой байдалд заналхийлж болзошгүй байна. Нөгөө талаас Монгол банкны санхүүгийн мэдээллийн үйл ажиллагааны тайлангаар сэжигтэй гүйлгээ болон 20 сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөний гүйлгээ жил ирэх тусам нэмэгдсэн болон Голомт банкаар дамжуулан мөнгө угаасан Беларусын иргэнтэй холбогдох эрүүгийн хэрэг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж байгаатай холбоотойгоор энэхүү судалгааны ажлыг хийх сонирхолтой болов.

 

Судалгааны арга зүй

    Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхдээ Асуулгын арга, түүвэрийн арга, баримт шинжилгээний арга болон Анализ, синтезийн аргуудыг ашиглана судалгааны ажлыг  Монгол банкны санхүүгийн мэдээллийн албаны 2008-2011 онуудын үйл ажиллагааны тайлан болон бусад эх сурвалжаас авсан мэдээлэлд үндэслэн гаргаж байгаа болно.

Судалгааны зорилго

     Энэхүү судалгааны зорилго бол монгол улсад нууц далд аргаар үйлдэгдэж буй мөнгө угаах гэмт хэрэгт банк, банк бус санхүүгийн байгууллага тэмцэх боломж үр өгөөжийг судлах, энэ гэмт хэргийн улмаас банкинд бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх цаашлаад олон улсын санхүүгийн харилцаан дахь Монгол улсын оролцооны тогтвортой, таатай орчныг бүрдүүлэх арга замыг тодорхойлоход оршиж байна.

 

Судалгааны шинэлэг давуу тал ба практик ач холбогдол

   Энэхүү судалгааны ажлын шинэлэг давуу тал бол урьд өмнө нь судлагдаж байгаагүй бөгөөд банк, банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн системийн тогтвортой байдал алдагдагдах, нийгэмд банкны нэр хүнд унах, татан буугдах, үйлчлүүлэгчдээ алдах, торгуулах, үйл ажиллагаа нь түр хугацаанд зогсох зэрэг томоохон эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх гарцыг бий болгож байгаагаар онцлогтой.

 

 

                                                                                     I.   Онолын хэсэг

1.     Мөнгө угаах гэмт хэргийн үүсэл хөгжил

    “Мөнгө угаах” гэсэн ойлголт Чикагогийн мафийн толгойлогч Ал Капонегийн үед өнгөрсөн зууны 20-иод онд анх гарч иржээ. Тэр үед Америкт “хуурай” хууль буюу архины худалдааг хязгаарласан хууль үйлчилж байх үед Ал Капоне архи, хар тамхи, худалдаа, рекетийн хууль бус үйлдлээсээ олсон мөнгөө өөрийн эзэмшлийн хувцас угаалгын газруудаас олсон ашиг мэтээр тайлан тооцоо гаргадаг байжээ. Үүнийг нь “L’expresse” сонины сэтгүүлчид анх олж мэдээд тэднийг “хувцас биш мөнгө угааж байна” гэж бичсэнээр мөнгө угаах гэсэн нэр томьёо анх гарч ирсэн гэдэг.  1974 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоныг огцруулж байсан “Watergate”-ийн дуулианы үеэр энэ нэр дахин гарч ирснээр дэлхий нийтэд танил болж, олон улсын гэмт хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх болжээ. Тэр үед Ричард Никсоныг дэмжих “Ерөнхийлөгчийг дахин сонгох хороо”-оор дамжуулан нууц данс ашиглан хууль бус мөнгийг Мексик рүү гуйвуулж байсан нь тогтоогдсон.[1]  Үүнээс хойш дэлхийн олон орнууд нэгдэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байна.

2.     Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх үе шат

Мөнгө угаах гэмт хэргийг 3 шаттайгаар үйлддэг. Гэмт хэргийн улмаас олсон ашиг, орлогоо эдийн засгийн эргэлтэд оруулсан байх  нь энэ гэмт хэргийн үндсэн шинжийн нэг болно. Мөнгө угаах гэмт хэрэг нь дараах гурван үе шаттай байна.

     1. Байршуулах Placement: хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай болдог. Энэ шатанд бохир мөнгө угаагч нь мөнгөө хууль ёсны санхүүгийн байгууллага руу оруулна. Ихэвчлэн банкин дахь хадгаламж хэлбэртэй болгодог. Энэ алхам нь тэдний хувьд эрсдэлтэй алхам байдаг. Учир нь их хэмжээний бэлэн мөнгө нь хүмүүсийн хараанд өртдөг ба банкууд өндөр дүнтэй гүйлгээ хадгаламжийг бүртгэдэг.

       2.   Layering- Энэ үе шатанд гарал, үүслийг нь нуун далдлах, хууль ёсны мэт харагдуулах зорилгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэд оруулах шаардлага бий болно. Олон төрлийн санхүүгийн гүйлгээнүүдийг ашиглан мөнгөний хэлбэрийг өөрчилдөг ба үүнийг хэрэгжүүлэхэд өөр данснаас өөр данс руу шилжүүлэх, гадаад валют руу хөрвүүлэх, өндөр өртөгтөй зүйлс худалдан авах зэргээр мөнгөний хэлбэрийг өөрчилдөг байна.
3. Нэгтгэх буюу Интеграци: Мөнгөө хууль ёсны эх сурвалжаас олсон мэт харагдуулснаар дахин эдийн засгийн эргэлтэнд оруулах үе шат байдаг. Хууль бусаар олсон мөнгийг санхүүгийн бүх салбарт оруулан зээл олгох, бондын арилжаа хийх, үнэт цаасны арилжаа хийх, банкны үнэт цаас худалдан авах, өрийн бичиг, төлбөрийн баримт, батлан даалт гаргуулах гэх зэрэг үйл ажиллагаанд эсхүл санхүүжүүлэлт хэлбэрээр хийдэг байна.
Зарим тохиолдолд мөнгө угаагаад нэгтгэх алхам нь бүтэлгүйтэн хуулийн байгууллагад мэдэгдэн илрэх тохиолдол цөөнгүй гардаг байна.

Мөнгө угаах гэмт хэрэг үлдэж буй түгээмэл дараахь аргууд байна.

[2]

1.     Хар зах зээл дээрх Колумын Песогийн арилжаа (Вlack market colombian peso exchange)

2.     Хадгаламжинд байршуулах

3.     Хуулийн дагуух бизнест хөрөнгө оруулах

4.     Гадаадын банкууд

5.     Итгэл дээр суурилсан банкны үйл ажиллагаа

 

3.     Мөнгө угаах гэмт хэргийн тухай ойлголт ба эрх зүйн зохицуулалт

А. Үндэсний эрх зүйн зохицуулалт:

   Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 163 дугаар зүйлд “хууль бусаар олж авсан мөнгө, эд хөрөнгийг ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг анх удаа хуульчилсан бөгөөд түүнээс хойш эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар   хуулиар эрүүгийн хуулийн 268 дүгээр зүйлийн  268.1  дүгээр зүйлд “Зэвсэг,  хар тамхи,  хүн худалдаалах,  эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл,  терроризмыг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус  эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах буюу нуун далдлах,  эсхүл уг эд хөрөнгийг хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний халдлагын зүйл, объектив талын үйлдлийн арга, гэмт хэрэг үйлдсэн зорилго, гэм буруугийн хэлбэр болон үйлдлийн шинжийг энэ гэмт хэргийн заавал байх шинж болгож[3]  нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцон эрүүжүүлсэн байна.  Гэвч тун удалгүй  2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн эрүүгийн хуульд орсон нэмэлтээр эрүүгийн хуулийн тусгай ангийн  166.1 дүгээр зүйлд Хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор энэ хуулийн 166 дугаар зүйлд зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргасан” үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцон энэ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байна. Эрүүгийн хуульд орсон удаа дараагийн  дээрх нэмэлт өөрчлөлтүүдээс мөнгө угаах гэмт хэргийн ойлголтыг илүү дөхөмтөй тодорхойлсон юм.

Монгол Улсын Эрүүгийн хууль:

166.1.Хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор энэ хуулийн 166 дугаар зүйлд зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

166.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

166.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхтэй тэмцэх тухай хууль: 

Монгол Улс нь 2006 оны 7 сарын 8-ний өдөр  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлан гаргаж мөрдөж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 3.1.1-т “Мөнгө угаах” гэж хууль бусаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал үүслийг нуун далдалж уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулахыг хэлнэ гэж тодорхойлжээ.

В. Олон Улсын Эрх зүйн зохицуулалт:
НҮБ-ын конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон бусад гэрээнүүд:
1.       Хар тамхи,мансууруулах бодисыг худалдаахын эсрэг /Вена 1988/,
2.       Үндэстэн дамнасанохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг /Палермо 2001
3.       Авлигын эсрэг /Мерида2003/
4.       Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /Нью Йорк 1999/, НҮБ-ын АЗ тогтоол
5.      “ Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллагын 40 зөвлөмж” /FATF/-1989 он

Олон улсын стандартад мөнгө угаах (money laundering) үйлдлийг дараах байдлаар тодорхойлсон байдаг (Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенци, Палермо, 2000 он):

          i.       Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсхүл эрх зүйн үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд өөрийн үйлдлийн төлөө хүлээх хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу
шилжүүлэх;

        ii.     Тухайн эд хөрөнгө нь гэмт хэргийн орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмшигч буюу эд хөрөнгийн эрхийг нуух буюу далдлах;

      iii.            Тухайн эд хөрөнгийг олж авах үед түүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж эд хөрөнгийг олж авах, эзэмших буюу ашиглах
  iv.         Мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх гэж тодорхойлсон байдаг.

 

     Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллагын 40 зөвлөмж” /FATF/ нэртэй баримт бичиг гаргасан нь одоогоор тухайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хэрэглэгдэж байгаа олон улсын шинжтэй гол баримт бичиг болоод байгаа бөгөөд “ Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллагын 40 зөвлөмж” /FATF/-д . 1990 онд 26 улс нэгдэж “ Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллагыг” үүсгэн байгуулсан бөгөөд тус байгууллага нь хууль бус аргаар орлого олох гэмт үйл ажиллагааг таслан зогсоох, эдийн засгийн шудрага ажиллагаанд тэдгээрээс нөлөөлөх явдлаас урьдчилан сэргийлэхэд бодлого чиглүүлдэг.

       Тус байгууллагаас гаргасан мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх 40 зөвлөмж нэртэй баримт бичиг нь хууль тогтоомжийн хэрэгжилт, санхүүгийн систем ба түүний зохицуулалт, эрүүгийн  хариуцлага, олон улсын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээг хамарсан ба бүх орнууд нэгдэн ороход нээлттэй.

     Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон улсын бодлогыг тодорхойлдог Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо Financial Action Task Force буюу FATF-д Монгол улс 2004 онд элсэн орсон юм .

     Ингэснээр Монгол Улс нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг мөрдөж ажиллах үүрэг хүлээсэн билээ.

/FATF/-ын 40 зөвлөмжийн заримыг дурьдаж байна.

Зөвлөмж 1. Мөнгө угаах зөрчлийг гэмт хэрэгт тооцох /НҮБ-ын конвенцийн дагуу/

Зөвлөмж 2. Гэмт буруугийн хэлбэрийг бодит баримттай нөхцөл байдалд үндэслэн тогтоох, Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох

Зөвлөмж 3. Хөрөнгө битүүмжлэх, хураах /ex partefreeze/

Зөвлөмж 4. Санхүүгийн байгууллагын нууцын хууль нь ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд саад болохгүй байх

Зөвлөмж 5. Санхүүгийн байгууллага нь нууц, дугаарласан, эсхүл хуурамч нэр дээр данс нээхийг хориглох. Ингэхдээ харилцагчаа таньж мэдэх /эцсийн үр шимийг хүртэгч хувь хүнийг таних/

Зөвлөмж 6. Улс төрийн албан тушаалтны гүйлгээнд онцгой анхаарал хандуулах

Зөвлөмж 8. Шинэ технологиор үйлчлүүлэгчид онцгой анхаарал хандуулах

Зөвлөмж 10. Гүйлгээ бүрийн мэдээлэл, баримтыг 5-аас доошгүй жил хуулийн байгууллагад өгөх боломжтой байдлаар хадгалах

Зөвлөмж 13. Сэжигтэй гүйлгээг мэдээлэх (SuspiciousTransaction Reporting – STR)

 

 

/FATF/-ын 9 тусгай зөвлөмж
Тусгай зөвлөмж I. Улс орон бүр НҮБ-ын терроризмын эсрэг конвенц, ялангуяа тогтоолуудыг /1267, 1373/ хэрэгжүүлэх шаардлагатай
Тусгай зөвлөмж II. Терроризмыг санхүүжүүлэхийг гэмт хэрэгт тооцох
Тусгай зөвлөмж III. Террористуудын хөрөнгийг битүүмжлэх, хураах (хоцролтгүй)
Тусгай зөвлөмж IV. Терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжигтэй гүйлгээг мэдээлэх
Тусгай зөвлөмж V. Олон улсын хамтын ажиллагаа
Тусгай зөвлөмж VI. Мөнгөн гуйвуулга хийдэг этгээдүүдийг лицензжүүлэх
Тусгай зөвлөмж VII. Цахим шилжүүлэгч бүрийн мэдээллийг авч хадгалах
Тусгай зөвлөмж VIII. Төрийн бус байгууллагад хяналт тавих, бүртгэх

Тусгай зөвлөмж IX. Хилээр бэлэн мөнгө тээвэрлэхэд хяналт тавих

 

     Мөнгө угаах гэмт хэргийн талаарх дээрх дээрх эрх зүйн ойлголтуудыг харьцуулан үзэж нэгтгэн дүгнэвэл энэ төрлийн гэмт хэрэг нь дараах үндсэн  шинжтэй байна.
1.Гэмт хэрэг үйлдэгдсэн байх: Мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын тодорхой шинжийг хангасан тохиолдолд төгс үйлдэгдсэнд тооцохоор Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ  Financial Action Task Force -ийн 40+9 зөвлөмжид заажээ.

Тухайлбал зөвлөмжид заагдсан жагсаалтанд доор дурьдсан гэмт хэргийн аль нэгийг үйлдэж олж авсан орлогоо цэвэршүүлэх зорилгоор тодорхой арга хэрэглэн үйлдэхийг хэлж байна. Тэхээр Мөнгө угаах гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй хүнд гэмт хэрэг юм.

Үүнд:

  -Зохион байгуулалтай гэмт бүлэглэл болон дээрэмд оролцох

-Терроризм болон терроризмийг санхүүжүүлэхэд оролцох

-Хүний наймаа болон хууль бус цагаачлал

-Хар тамхи болон зэвсгийн наймаа

-Авилга 
-Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх

-Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх

-Айлган сүрдүүлэх

-Луйвар
- Үнэт цаасны зах зээлд хууль бус үйл ажилагаа явуулах

-Зохиогчийн эрхийг зөрчих

-Дээрэм болон хулгай зэрэг 20 орчим гэмт хэргийг нэрлэсэн байна.

 

                       II.            Сэжигтэй гүйлгээ ба банк, банк бус санхүүгийн байгууллага мөнгө угаахтай тэмцэх нь

 

     Олон улсын валютын сангийн 1996 онд хийсэн судалгаанаас үзвэл дэлхийн хэмжээнд нэг жилд 590 тэрбумаас 1.5 их наяд америк долларын хэмжээний бохир мөнгө угаагдаж байна. Энэ нь хамгийн багадаа Испанийн ДНБ-тэй тэнцүү хэмжээний мөнгө юм.

    Мөнгө угаасан бүх тохиолдлыг илрүүлээгүй учир энэ бол угаагдаж буй мөнгөний бодит хэмжээ биш, бодит байдал үүнээс ч их байж болох юм.

    Энэ төрлийн гэмт хэрэг нь нуугдмал шинжтэй, илрүүлэхэд бэрхшээлтэй  бөгөөд гагцхүү банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард, үл хөдлөх хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудад сэжиг бүхий гүйлгээ, нэргүй данс нээх, эсвэл их хэмжээний /20.000 ам.доллараас дээш/ болон нийт үнийн дүн нь 20.0 $ буюу түүнээс дээш хоорондоо холбоо бүхий хэд хэдэн бэлэн мөнгөний гүйлгээний талаар хуулийн байгууллагад мэдээллэх үүргийг хуулиар оногдуулах замаар тэмцэх, илрүүлэх, хяналт тавих боломж олон улсын төвшинд нэгэнт тогтсон байна.
   Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон улсын бодлогыг тодорхойлдог Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо Financial Action Task Force буюу FATF-д Монгол улс 2004 онд элсэн орсон юм .Ингэснээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг мөрдөж ажиллах үүрэг хүлээж 2006.07.08-ний өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль баталсан билээ.

 

1.      Мөнгө угаахтай тэмцэхийн ач холбогдол ба тэмцээгүйн үр дагавар

Улс орны түвшинд:

1.ФАТФ-ын “хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-а орно, дэлхий нийтэд мэдээлэгдсэнээр тухайн улсын гадаад санхүүгийн харилцаа доголдоно:

§  2011 оны байдлаар Хойд Солонгос, Иран, Шри Ланка, Боливи, Куба, Этиоп, Кени, Бирм, Сири, Турк гэх мэт 12 улс /хар жагсаалтанд/
§  Нэмээд 23 орон /Монголыг оролцуулаад/ хяналтад байгаа /саарал жагсаалтанд/

2.       Орлогын төлөө гэмт хэргийг нэмэгдүүлнэ

3.      Нийгэм, эдийн засгийн аюулгүй байдал, дархлаа алдагдана

 

Банк, банк бус санхүүгийн байгууллагын түвшинд:

1.       Нэр хүндийн эрсдэл

 Мөнгө угаах гэмт хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдах тухай мэдээлэл харилцагчдад эмзэг тусна.

2.      Хөрөнгийн эрсдэл

 Хууль бусаар олсон хөрөнгө орлого тогтвортой бизнесийг дэмжих найдвартай эх үүсвэр болох нь ховор

3.       Хуулийн эрсдэл

 Хуулийн байгууллагатай холбогдохтой холбоотой зардал өснө, хуулийн байгууллагын тогтмол хяналтад байна, торгуулах, дампуурах, татан буугдах зэрэг эрсдэлтэй.

     Монгол Улс нь Олон Улсын гэрээгээр хүлээн үүргээ биелүүлж нөгөө талаас Олон Улсын эдийн засгийн харилцааг тогтюортой байлгах үүднээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийг дээр дурьдсан олон улсын гэрээ, конвенциудад нийцүүлэн батлан гаргасан билээ.

      Мөн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар даарахь мэдээлэх үүрэгтэй этгээд сэжигтэй гүйлгээний талаар Монгол банкны санхүүгийн мэдээллийн албад мэдээлэлэх үүрэгтэй байхаар заасан. Үүнд: 

1.     Банк;

2.     Банк бус санхүүгийн байгууллага;

3.       Даатгалын компани;

4.      Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага;

5.       Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд;

6.      Хадгаламж, зээлийн хоршоо;

7.       Валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд;

8.     Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд

     Мөнгө угааж болох хамгийн боломжтой байгууллага бол банк эсхүл банк бус санхүүгийн байгууллага юм.

 Монголбанкны Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 313 дугаар тушаалын хавсралтаар  “Сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам батлагдаснаар

-20 сая төгрөгүүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө, гадаад төлбөр тооцооны гүйлгээ хийхийн өмнө;

-Хоорондоо холбоо бүхий хэд хэдэн удаагийн гүйлгээний тус бүрийн үнийн дүн нь 20 саяаас бага боловч нийт үнийн дүн нь 20 сая төгрөгүүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бөгөөд энэхүү гүйлгээ нь замэдээллийг гаргаж өгөхөөс зайлсхийх зорилго агуулсан гэж үзэх үндэслэл байгаа  бол тус тус гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 7 өдрийн дотор, хэрэв тухайн гүйлгээ мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой байсан гэж үзэх үндэслэл байгаа бол 24 цагийн дотор Санхүүгийн мэдээллийн 5 албанд батлагдсан маягтын дагуу холбогдох мэдээллийг баримтын хамтаар хүргүүлэх үүрэг хүлээсэн билээ.

     Тиймээс банк, банк бус санхүүгийн байгууллага бол мөнгө угаах гэмт хэргийг илэрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох гол субьект юм.

      Хэвлэлээр “Голомт” банк гадныхантай нийлж мөнгө угаадагГоломт банкны удирдлагууд эрүүгийн хэрэгт холбогджээ гэх ташаа мэдээлэлүүд их яригдаж нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай Эрүүгийн хэрэг Беларусын иргэнтэй холбогдон үүссэнийг албан ёсоор мэдэгдэж Голомт банкаар дамжуулсан эсэх нь эцэслэн шийдэгдээгүй талаар иргэдийн дунд буруу мэдээлэл тараасан сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд няцаалт хийхийг үүрэг болгосон албан бичиг явуулсана хэлсэн билээ.  Миний дээр дурьдсан голомт банкинд нэр хүндийн эрсдэл бодитой бий болохуйц нөхцөл байдал үүсээд байсан юм.

                                                                                               III.            Судалгааны хэсэг

 

1.      Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан /20 сая төгрөг түүнээс дээш/[5]

 

2008 он

2009 он

2010  он

2011 он

Нийт

Нийт

94,206

195,858

462,775

474 880

1,102,264

 

     Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-т ”Бэлэн мөнгөний гүйлгээ” гэж үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, түүнчлэн олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг чек, вексель, үнэт цаас ашиглан хийсэн гүйлгээг хэлнэ гэж тодорхойлохын зэрэгцээ Банк, Банк бус санхүүгийн байгууллага нь 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээс дээш бэлэн мөнгөний гүйлгээ хийж буй этгээд харилцагчийн талаархи мэдээллийг шалгах үүрэгтэй юм.

    Тэхээр 20 сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөний гүйлгээ банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжих нь жил бүр өсөж байгаа нь дээрх статистик мэдээнээс харагдаж байна.  Энэ нь Монгол Улсад уул уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирж байгаатай шууд холбоотой юм. Тиймээс цаашид 20 сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөний гүйлгээ жил бүр өсөж банк болон банк бус санхүүгийн байгууллагад хариуцлага, эрсдэл болоод ачаалал авч ирэх нь дамжиггүй.

2.      Сэжигтэй гүйлгээний тайлан

Нэр

2008 он

2009 он

2010 он

2011 он

Нийт

Банкуудаас

2

38

15

43

98

Бусад байгууллагуудаас

10

13

8

12

43

Дүн

12

51

23

55

141

 

Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-т ”Сэжигтэй гүйлгээ” гэж мөнгөний гарал үүсэл, эцсийн хүлээн авагч нь тодорхой бус, эсхүл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн хяналтын механизм бүрдүүлээгүй улсаар дамжуулан хийсэн, түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзэж байгаа гүйлгээг ойлгохоор заасан юм. Дээрх статистик тайлангаас харахад 2008-2011 онуудын хооронд эрс нэмэгдсэн байгаа харагдаж байна.
2012 онд өмнөх онуудтай харьцуулахад өндөр тоотой гарах магадлалтай тул банк, банк бус санхүүгийн байгууллага болон хууль сахиулах байгууллагад ачаалал ихсэх бөгөөд дүн шинжилгээ хийх, шалгахад хүндрэл учирна гэж үзэж байна.  

3.      Дүн шинжилгээ хийгдсэн болон хийгдэж буй Сэжигтэй гүйлгээний тайлангийн тоо

Нэр

2008-2010 он

2011 он

Нийт

тайлангийн тоо

49

21

70

Дүн

 

 

70

 

2008-2011 онууудад нийт 141 сэжигтэй гүйлгээ бүртгэгдсэнээс 70 сэжигтэй гүйлгээнд л дүн шижилгээ хийгдсэн нь хангалтгүй байна. Цаашид бүх сэжигтэй гүйлгээнд дүн шинжилгээ хийх нь зүйтэй.

 

4.      СМА-наас дотоодын хууль сахиулах байгууллагуудад шалгуулахаар шилжүүлсэн мэдээллийн тоо

 

Нэр

2008-2010 он

2011 он

Нийт

Мэдээллийн тоо

74

5

79

Дүн

 

 

79

 

    2008-2011 онуудад нийт 141 сэжигтэй гүйлгээ бүртгэгдсэнээс 79 нь хууль сахиулах байгууллагад шалгагдахаар шилжсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэн шийдвэрлэгдээгүй нь банк болон хууль сахиулах байгууллага хангалттай ажиллаж чадахгүй байгаа болов уу гэсэн дүгнэлт гаргахад хүрч байна. 2000-2011 он хүртэлх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхий шийдвэр Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шийдвэрийн сангаас шүүж үзэхэд байхгүй байна.

 5.      Гадаад төлбөр тооцооны гүйлгээний тайлан

 

2008 -2010 он

2011

Нийт  (2008-2011)

Нийт

2924

38,191

41115

 

     Гадаад төлбөр тоцооны гүйлгээ 2008-2010 онуудад буюу 3 жилийн дүн 2924 байгаад 2011 онд 38191 буюу 1,3 дахин өссөн нь мөн анхаарал хандуулах, хяналт тавих, урьдчилан сэргийлэх шаардлагыг бий болгож байна.

6.      Гаалийн мэдүүлгийн тайлан

Нэр

2009 он

2010 он

2011 он

Нийт

Мэдүүлэгийн тоо

4588

2346

1,466

8400

Дүн

7,666

 

 

8400


 Дүгнэлт 

      Манай оронд уул уурхай, дэд бүтэц хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт бий болж байна. Энэ нь банкаар хийгдэх гадаад төлбөр тоцоо болон 20 сая-аас дээш бэлэн мөнгөний гүйлгээ нэмэгдэж байгаа нь дээр дурьдсан 2008-2011 онуудын Монгол Банкны санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааны тайлангаас харагдаж байна. Судалгааны явцад дараахь зүйлд хүрэв. Үүнд:

v  Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж шүүхээр хянан шийдвэрлэж байсан шүүхийн практик байхгүй байна.

v  2008-2011 онуудад нийт 141 сэжигтэй гүйлгээ бүртгэгдсэнээс 79 нь хууль сахиулах байгууллагад шалгагдахаар шилжсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэн шийдвэрлэгдээгүй нь банк болон хууль сахиулах байгууллага хангалттай ажиллаж чадахгүй байгааг харуулж байна.

v  2008-2011 онууудад нийт 141 сэжигтэй гүйлгээ бүртгэгдсэнээс 70 сэжигтэй гүйлгээнд л дүн шижилгээ хийгдсэн нь хангалтгүй байна.

v  Арилжааны банкуудад хийгдэж буй сэжигтэй гүйлгээний тоо жил бүр 2-3 дахин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд банк болон банк бус санхүүгийн байгууллагад ачаалал авч ирэх хандлагатай харагдаж байна.

v  Монгол банкны санхүүгийн мэдээллийн алба, арилжааны банкуудын үйл ажиллагааны тайлантай танилцахад цагдаагийн болон мөнгө угаах гэмт хэрэгтэй мөрдөн байцаалт явуулах эсхүл прокурорын байгууллагатай хамтран ажиллах, сургалт зохион байгуулах ажлууд хийгдээгүй байна.

v  Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд мөнгө угаах гэмт хэрэгт тэмцээгүйгээс болж нэр хүндийн, хуулийн, эд хөрөнгийн гэсэн 3 эрсдэл хүлээнэ.

v  Банкны ажилтан бүр мөнгө угаах гэмт хэргийн талаар ойлголттой болохоос биш сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа банк байхгүй байна.

v  Монгол улс 2011 оны байдлаар ФАТФ-ын саарал жагсаалтанд  буюу хяналтанд байгаа улсын жагсаалтанд орсон бөгөөд 2013 онд хар жагсаалтанд орж дэлхий нийтэд зарлагдвал Монгол улсын санхүүгийн гадаад харилцаа доголдож улмаар хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээл зэрэг салбарын тогтвортой байдал алдагдаж Улмаар Монгол Улсын Банк, ББСБ-уудад итгэх гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн итгэл буурвал орлого буурах улмаар эдийн засгийн эрсдэлийг бий болох магадлал маш өндөр байна.

Санал, зөвлөмж

Энэхүү судалгааны ажлын агуулга, тавьсан зорилгодоо хүрсэн байдлыг үндэслэн дараахь санал, зөвлөмжийг гаргаж байна.

1.      2008-2011 онуудад нийт 141 сэжигтэй гүйлгээ бүртгэгдсэнээс 79 нь хууль сахиулах байгууллагад шалгагдахаар шилжсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэн шийдвэрлэгдээгүй нь банк болон хууль сахиулах байгууллага хангалттай ажиллаж чадахгүй байгааг харуулж байна. Цаашид Монгол Банкны Санхүүгийн Мэдээллийн Алба , Банк, Банк Бус санхүүгийн Байгууллага болон хууль сахиулах байгууллагууд болох Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газартай  хамтран ажиллах замаар замаар мөнгө угаахтай тэмцэх хэрэгтэй байна.
2. 2008-2011 онуудын 141 сэжигтэй гүйлгээний 70 сэжигтэй гүйлгээнд л дүн шижилгээ хийгдсэн нь хангалтгүй байгаа ба цаашид бүх гүйлгээнд дүн шинжилгээ хийх хэрэгтэй ба энэ гэмт хэргийг илэрүүлэхэд банк, банк санхүүгийн байгууллагын мөнгө угаахтай тэмцэх алба, түүний ажилтанууд идэвхтэй оролцох.
3. 2010 онтой харьцуулахад 2011 онд сэжигтэй гүйлгээ 3 дахин өссөн дүн гарч байна. Энэ нь Монгол Улс дахь уул уурхайн бүтээн байгуулалттай  шууд холбоотой байна. Гадаадын иргэд, Аж ахуйн нэгжүүд хууль бусаар олсон мөнгийг монголын уул уурхайд оруулах замаар мөнгө угаах магадлалтай тул банкуудад жил ирэх тусам эрсдэл тулгарч байна. Тиймээс банкны ажилтан бүр эрдсэлээс хамгаалагч байх боломжийг бүрдүүлэн ажилтануудыг мэргэшүүлэх шаардлагатай байна.
4. Банк бүр Мөнгө угаах тэмцэх албаны ажилтануудыг мэргэшсэн хуульчдын багаар бүрдүүлэн улмаар хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах замаар гэмт хэргийг илэрүүлэхэд хамтран ажиллах.
5. Арилжааны банкуудын үйл ажиллагааны тайлангаас харахад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар ажилтануудтай зохион байгуулсан сургалтыг Хууль сахиулах байгууллагатай хамтран зохион байгуулаагүй байна. Тиймээс Эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн Хуульч, эрдэмтэн, мөрдөн байцаагч, прокуроруудтай хамтран банкны ажилтануудад батлагдсан хөтөлбөрийн дагуу мэргэшүүлэх сургалт зохион байгуулан хамтран ажиллах.

6.  “Харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам”-ын 3.1-т Мэдээлэх үүрэгтэй этгээд нь гүйлгээг мөнгө угаах, эсхүл терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх хангалттай үндэслэл байгаа бол эсхүл хууль тогтоомжид хориглоогүй мэдээлэл өгөхөөс илт татгалзсан харилцагчийн тухай сэжигтэй гүйлгээний тайланг бөглөж 24 цагийн дотор Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ гэж заасныг  Мэдээлэх үүрэгтэй этгээд нь гүйлгээг мөнгө угаах, эсхүл терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх хангалттай үндэслэл байгаа бол эсхүл хууль тогтоомжид хориглоогүй мэдээлэл өгөхөөс илт татгалзсан харилцагчийг банкны харуул хамгаалалтын болон бусад ажилтан цагдаагийн байгууллагын ажилтан ирж саатуулах хүртэлх хугацаанд саатуулна эрхтэй гэж өөрчлөн найруулах.
7. Монгол улс 2011 оны байдлаар ФАТФ-ын саарал жагсаалтанд  буюу хяналтанд байгаа улсын жагсаалтанд орсон бөгөөд 2013 онд хар жагсаалтанд орж дэлхий нийтэд зарлагдвал Монгол улсын санхүүгийн гадаад харилцаа доголдож улмаар хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээл зэрэг салбарын тогтвортой байдал алдагдаж Улмаар Монгол Улсын Банк, ББСБ-уудад итгэх гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн итгэл буурвал орлого буурах улмаар эдийн засгийн эрсдэлийг бий болгох юм. Иймд дээрх бүх арга хэмжээг хойшлуулашгүйгээр хэрэгжүүлэх замаар хуулийн, эдийн засгийн, нэр хүндийн эрсдэлээс хамгаалагдах боломжтой юм.

 

 Ном зүйн судалгаа.

A.    Гадаад хэл дээрх эх сурвалжууд

1.      Bret F.Woods , The Art And Science Of Money Laundering -1998

2.      Jeffrey Robinson, The Launderymen -2009

3.      John Madinger, Money Laundering -2011

4.      Jonathan E. Turner, Money Laundering Prevention-2011

5.      Ismail A.Odeh, Anti-Money Laundering and Combating Terrorist Financing for Financial Institutions-2010

6.      James A.Richards, Transnational Criminal Organizations, Cybercrime, and Money Laundering

7.      Chris mathers, Crime school, money laundering-2004

8.      Мировые финансы перемещаются в Монголию., Оросын олон нийтийн хэвлэл Номер один сониноос орчуулсан материал

В.Ашигласан веб сайтууд

1.    www.moneylaundering.com

2.    www.Mongolbank.mn

3.    www.laundryman.u-net.com

4.    www.imolin.org

5.    www.countermoneylaundering.com

6.    www.legalinfo.mn

7.    Www.Golomtbank.com

8.    www.khanbank.mn

9.    www.tdbm.mn

10.          www.top.mn

11.          www.gpo.mn

12.          www.supremecourt.mn



[1] Г.Батзаяа Мөнгө угаалт 7 тал

[2] http://www.pbs.org/wgbh/pages/frontline/shows/drugs/special/blackpeso.html

[3] Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар 2010 он, 267 тал

[4] С.Жанцан Монгол Улсын Эрүүгийн эрх зүй-тусгай анги, 2010 он 143 тал

[5] Монгол Банкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааны 2008-2011 онуудын тайлан

 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 2240 удаа

Сэтгэгдлүүд

2017-09-19 -

Бичсэн: Ardan Clooney (зочин)

We offer fresh cut bank instrument for lease, such as BG, SBLC, MTN, Bank Bonds, Bank Draft, T strips and others. Leased Instruments can be obtained at minimal expense to the borrower compared to other banking options. This offer is opened to both individuals and corporate bodies.

DESCRIPTION OF INSTRUMENTS

1. Instrument: Funds backed Bank Guarantee(BG) ICC-600
2. Currency : USD/EURO
3. Age of Issue: Fresh Cut
4. Term: One year and One day
5. Contract Amount: United State Dollars/Euros (Buyers Face Value)
6. Price : Buy:32% 1, Lease: 4% 2
7. Subsequent tranches: To be mutually agreed between both parties
8. Issuing Bank: Top RATED world banks like HSBC, Barclays, ING Dutch Bank, Llyods e.t.c
9. Delivery Term: Pre advise MT199 or MT799 first. Followed By SWIFT MT760
10. Payment Term: MT799 & Settlement via MT103
11. Hard Copy: By Bank Bonded Courier


Interested Agents,Brokers, Investors and Individual proposing international project funding should contact us for directives.We will be glad to share our working procedures with you upon request

Name:Ardan Clooney

Email:brandfinance33@gmail.com







. Шууд холбоос

2016-06-03 - LOAN

Бичсэн: LOANS
Good Day,

We Offer Private, Commercial and Personal Loans with very Minimal annual Interest Rates

as Low as 3% . We give out loans within the range of $2000 to $100,000,000 USD.If you are

interested Email: mikelarryloanfirmworldwide@yahoo.com
. Шууд холбоос

2015-06-21 - 50000000

Бичсэн: marie
We are a registered financial company, which provides loans for all individuals. We give out loans ranging from home loans, auto loans, car loans, mortgage loans, business loans, international loans, Personal Loans. CONTACT us today: reply to email (giulianomarie52@gmail.com) We give out loans at an interest rate of 3%.
. Шууд холбоос

2015-05-20 -

Бичсэн: Dr Purva Sharegistry (зочин)
Do you need a loan to consolidate your debt? Are you in need of a loan
to finance or expand your business? or for car purchase, buying a
house and other personal loans ETC we give long term loan for five to
fifty years maximum with 3% interest. You are 100% Guaranteed.
contact us via email reply to email (urgentloan22@gmail.com)
BORROWERS APPLICATION DETAILS:
Full Name:________________________
Country:_________________________
State:__________________________
Sex:____________________________
Date of Birth:______________________
Home Address:______________________
Amount Needed:______________________
Loan Duration:_______________________
Cell Phone:_________________________
Monthly income:____________________
Purpose for Loan:___________________
Occupation:_________________________
. Шууд холбоос

2015-05-20 -

Бичсэн: Courtney Bieneman (зочин)
My name is Courtney Bieneman, a citizen of USA; am 41 years of age.. I want to use this medium to inform you all about the goodness of the lord for finally leading me to a really and genuine loan lender named Dr Purva Sharegistry, the managing director of Purva Sharegistry Loan Company after been scammed by other fake lenders, i was hopeless and didn't know who to trust while he came and put a great smile on my face at my greatest surprise. Anyone of you that have also been a victim of scam, you should bother no more cos, i have bring you good news and the only lender you can trust, just contact them now via email: reply to email (urgentloan22@gmail.com) for more info on how to get your loan. And once again thanks be to Dr Purva Sharegistry for giving me a loan of 154,000.00 USD...
. Шууд холбоос

2015-05-20 -

Бичсэн: Mrs.Juliet Quin (зочин)
Hello Everybody, My name is.Mrs.Juliet Quin. I live in Canada and i am a happy woman today? and i told my self that any lender that rescue my family from our poor situation, i will refer any person that is looking for loan to him, he gave me happiness to me and my family, i was in need of a loan of $ 30,000.00 to start my life all over as i am a single mother with 3 kids I met this honest and GOD fearing man loan lender that help me with a loan of $ 30,000.00 Canada Dollar, he is a GOD fearing man, if you are in need of loan and you will pay back the loan please contact him tell him that is Mrs.Juliet Quin that refer you to him. Contact DR PURVA SHAREGISTRY via email: reply to email (urgentloan22@gmail.com)
. Шууд холбоос

2015-05-20 -

Бичсэн: Dr Purva Sharegistry (зочин)
I am a private lender, i offer loan at 3% this is a legitimate company with honor and difference we are ready to help you out in any financial problem that you are we offer all type of loan so if you are interested in this loan offer kindly contact us on our email urgentloan22@gmail.com
. Шууд холбоос

2015-04-11 - loan offer

Бичсэн: martinez gomez (зочин)
U бага 3 % -ийг хүүтэй, бизнес эхлүүлэх зээл хэрэгтэй вэ у таны хүсэл мөрөөдлөө actualize туслах martinezgomezloan@gmail.com холбоо барина уу:

1: Бизнесийн зээл (жижиг ба том хэмжээний )
2: хувийн зээл
3: бүлэг зээл
4: оюутны зээлийн
5: автомашины зээл
6: гэр зээл

Холбогдох баримт дууссанаас хойш ажлын 3 / хоногийн дотор танд мэдээлэл авах боломжтой .
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 12916 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 6 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн